Хүнсний аюулгүй байдлыг хангуулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт хийв

tsenzuurmn 2024-05-21

“Хүнсний аюулгүй байдал” 3 сарын аяны хүрээнд “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлье” сэдэвт сургалтыг Багахангй дүүрэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтаар хүнсний аюулгүй байдлыг хангуулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, дотоод хяналтыг хэрэгжүүлж ажиллах талаар арга зүйн зөвлөгөө өгч, худалдаа болон хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй 18 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл хамрагдлаа.