НХХААГ: Сүүний үхрийн зохиомол хээлтүүлгийн техникч бэлтгэх эрчимжүүлсэн сургалтыг зохион байгууллаа

tsenzuurmn 2024-05-24

Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Жаргалант тосгоны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Глобал сивик шэйринг” төлөөлөгчийн газрын сургалтын төвд “Нутаг академи” ТББ болон Генетик хувьсал ХХК-ны мэргэжлийн байгууллагуудтай хамтран Сүүний үхрийн зохиомол хээлтүүлгийн техникч бэлтгэх эрчимжүүлсэн сургалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-аас 22-ний өдрүүдэд зохион байгуулж ажиллав.
 Сургалтад 10 аймгийн 17 сум, 3 дүүргийн нийт 45 оролцогч малчин, фермер эрхлэгч, мал аж ахуйн мэргэжилтэн нарыг оролцуулан 80 цагийн сургалтаар онол, үйлдвэрлэлийн дадлага эзэмшүүлэх мэдлэг олгож шалгалт авч мэргэшлийн үнэмлэх, гэрчилгээ олголоо.