Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 130 дугаар тогтоолоор батлагдсан “Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн малын түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид мөнгөн урамшуулал олгох” журмын дагуу 2024-2025 онд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн түүхий сүү хүлээн авах хүсэлтэй нийслэлийн сүү боловсруулах үйлдвэр, цехүүдийн сонгон шалгаруулах материал хүлээн авна.
Сонирхсон аж ахуйн нэгж оролцох хүсэлтээ дараах бичиг баримтын хамт Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт ирүүлнэ үү.
– Журмын 2.2.1-д заасан Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д заасан үйл ажиллагааны дүгнэлттэй байх;
– 2.2.2-т заасан Хүнсний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т заасан стандарт, техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн барилга байгууламж, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, агуулах, тээврийн хэрэгсэлтэй байх;
– 2.2.3-т заасан сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг шалгах хяналтын хуудсаар дүгнэгдсэн байх;
– 2.2.4-т заасан сүү худалдан авсан, бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, борлуулсан тухайгаа Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дагуу санхүүгийн болон татварын тайланд тусган баталгаажуулсан байх;
– 2.2.5-т заасан малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчтэй малын түүхий сүү нэг жилийн хугацаанд нийлүүлэх, худалдан авах гэрээ байгуулан худалдан авсан байх;
– 2.2.6-т заасан сүүлийн 2 жилийн санхүүгийн болон татварын баталгаажуулсан тайланг ирүүлэх;
– 2.2.7-т заасан малчин, эрчимжсэн аж ахуй эрхлэгчээс малын түүхий сүү худалдан авах бүр Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 4.1.13-т заасан төлбөрийн баримтыг үйлдэн татварын бүтгэл, мэдээллийн нэгдсэн санд баталгаажуулсан байх;
Материал ирүүлэх хугацаа: 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 16 цаг хүртэл
Монгол улс, Улаанбаатар-15170, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Ж.Самбуугийн гудамж, Нийслэлийн Засаг захиргааны III байр, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар
70140422
0 cэтгэгдэлтэй