Хонины аж ахуй эрхлэгчдийн зөвлөгөөн боллоо

tsenzuurmn 2024-06-12

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн яам, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хүнсний төсөл хөтөлбөрийн алба, Монголын мал зүй үржүүлэгчдийн үндэсний холбоо, МАА-н эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл, “Түмэн шувуут” компани хамтран Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Агро пийд ХХК-ны үйлдвэр дээр зохион байгуулагдлаа.

Тус “Хонины аж ахуй эрхлэгчдийн зөвлөгөөн”-д Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн шинжлэх ухаан, технологи, инновацын асуудал хариуцсан зөвлөх Б.Найданхүү болон Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, дүүргүүдийн хөдөө аж ахуйн тасгийн албан хаагчид, малчдын төлөөлөл оролцов.