“Шинэ хоршоо хөдөлгөөн”-ний орон нутагт ажиллах сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулж ажиллалаа

tsenzuurmn 2024-06-12

Улсын Их Хурлаар батлагдсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан мал аж ахуйн салбарт үүсэж болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, мал аж ахуйн үйлдвэрлэл, малчдын хоршоог дэмжих замаар тогтвортой хөгжүүлэх зорилт, арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Засгийн газраас “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг орон даяар өрнүүлээд байна.
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 166 дугаар тогтоолын “Шинэ хоршоо-чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах хүрээнд “Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв” УТҮГ, Удирдлагын академитай хамтран орон нутагт мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хоршоодыг чадавхжуулах, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх сургагч багш бэлтгэх 6 хоногийн ЦАХИМ сургалтад нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хэлтэс, албаны албан хаагчид болон мал бүхий дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Хөдөө аж ахуйн тасгийн дарга, мэргэжилтэн, хороодын ажлын албаны зохион байгуулагч нарын нийт 35 төрийн жинхэнэ албан хаагчдийг хамруулан зохион байгуулж ажиллалаа.
Цаашид сургагч багшаар бэлтгэгдсэн албан хаагчид харьяалах нутаг дэвсгэртээ “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг малчид, фермер эрхлэгч иргэдэд сурталчлан таниулах, малчдыг идэвхжүүлэх, хоршоодыг чадавхжуулж зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж ажиллахаар болсон тул дүүрэг, орон нутгийн түвшинд удирдлагын оролцоо, дэмжлэгийг өндөр түвшинд хангаж, холбогдох байгууллага, албан тушаалтныг үүрэгжүүлж ажиллах чиглэлийг мал бүхий 6 дүүргийн ЗДТГ-т Нийслэлийн даргын Тамгын газраас хүргүүлж ажиллав.