“Шинэ хоршоо хөдөлгөөн 2” “Хоршоологч, үйлдвэрлэгчийн түншлэл” хэлэлцүүлэг боллоо

tsenzuurmn 2024-06-17

Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас эрхлэн Монголын үндэсний Худалдаа аж үйлдвэрийн Event Hall тэнхимд 2024 оны 06 дугаар сарын 14-ний Баасан гарагт зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэн, судлаач, мэргэжлийн холбоод, хөнгөн, хүнс үйлдвэрлэгч, хоршоодын төлөөллүүд хамрагдсан.
“Шинэ хоршоо хөдөлгөөн” улс орон даяар хэрэгжиж эхэлснээс хойш 50 гарна хоногийн хугацаанд 3707 хоршоо байгуулагдаж, 632 хоршоодод 70 орчим тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкны эх үүсвэрээс гаргаад байгаа юм байна.
“Шинэ хоршоо хөдөлгөөн-2” арга хэмжээг үйлдвэрлэгч, хоршоодын хоршил, хөдөө аж ахуйн суурь дэд бүтэц, аж үйлдвэрийн парк ба зах зээл сэдвийн хүрээнд өрнүүлж, салбарын хөгжлийн чиг хандлага, цаашид хэрхэн урт хугацаанд шинэ хоршоог тогтвортой бойжуулан, бүтээмж өндөртэй, бүс нутагтаа мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмүү өртөг шингээн боловсруулахад анхаарч ажиллах талаар санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Хэлэлцүүлэгт Нийслэлд мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 24 хоршоодын төлөөлөл захирал, эздийг хамруулж ажиллаа.