Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянга өнөөдөр /2024.05.24/ БНЭУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён Атул Малхари Готсурвэг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд дэд сайд тус улсаас манай улсад суух шинэ Элчин сайдаар томилогдсонд баяр хүргэн, ажлын амжилт хүсэж, уул уурхайн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн.
Элчин сайд хүлээн авч уулзсанд талархал илэрхийлж, хамтын ажиллагааны өргөн боломжуудыг эрэлхийлэхээ мэдэгдэв. Талууд эхний ээлжинд уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаанд аж ахуйн нэгжүүдийг өргөнөөр оролцуулах тухай тохиролцлоо.
0 cэтгэгдэлтэй