Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарлаж , аялал жуулчлалыг хөгжүүлэх тал дээр хэд хэдэн төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Өнгөрсөн тавдугаар сарын 29-нд БНСУ-д “Go mongolia” арга хэмжээг зохион байгуулсан.
Энэ үеэр БНСУ-ын нэрт дуучин Пак Ён Таг уригдан оролцсон. БНСУ-д Монгол Улсыг сурталчлах ажлуудыг хийсэн. Тэрхүү арга хэмжээний дараагаар түүнийг Монгол Улсын аялал жуулчлалын элч болгохоор болж Монгол Улсад хүрэлцэн ирэхийг урьсан. Тэгвэл алдарт дуучин Пак Ён Таг өнөөдөр Монголд ирлээ.
Тэрбээр “Монголд буухад намайг их найрсагаар хүлээж авсан. Монголын байгалийг хараад гайхан биширсэн. Гурван хоногийн хугацаанд Монголын үзэсгэлэнт газраар аялна гэж бодож байна. Энэ удаа их богино хугацаанд ирсэн. Дараагийн удаа найзууд, гэр бүлтэйгээ Монголд ирж, говийн үзэсгэлэнт газруудаар аялах бодолтой байна. Би хонины маханд дуртай. Монголын мах амттай гэж сонссон. Энд байх хугацаандаа хонины махыг маш сайн иднэ. Мөн Монголын аялал жуулчлалын элч болсондоо үнэхээр их талархаж байна” гэлээ.
0 cэтгэгдэлтэй