Нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газраас шинэ жилийн баярыг угтан хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, түгээлтэд чанар, аюулгүй байдлын шалгалт хийж байгаа аж.
Шалгалтаар түгээлт, борлуулалт хийж байгаа газрууд түүхий эд, бүтээгдэхүүнийг зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэдэггүй, угааж халдваргүйтгэл хийгээгүй, хамгаалах хувцас хэрэгслээр хангаагүй, үйлчлүүлэгчдэд эрүүл ахуйн шаардлага хангасан гар угаах, халдваргүйжүүлэх нөхцөлийг бүрдүүлээгүй, ариун цэврийн өрөөгүй зэрэг зөрчил илрүүлжээ.
0 cэтгэгдэлтэй