НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2012 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 11-ний өдрийг охидод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, тэдний эрхийг хамгаалах, боловсрол эзэмшүүлж, хөгжүүлэхэд нь анхаарал хандуулах, охидын эрхийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор “Олон улсын охидын өдөр” болгон тунхаглажээ.
Манай орны хувьд охидын эрхийг хамгаалах талаар олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлж, тэгш эрхийн зарчимд суурилсан эерэг хандлагыг түгээх нь эрүүл нийгмийг цогцлоох нэн чухал ач холбогдолтой. Тиймээс Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Гэрэл плас медиатай хамтран энэхүү өдрийг тохиолдуулан нийслэлийн ерөнхий боловсолын 107 дугаар сургуулийн өсвөр насны охидод “Охидын эрхийг дээдэлье, сонсьё” арга хэмжээ зохион байгууллаа.
0 cэтгэгдэлтэй