Анхаар Хүүхэд
Жолооч нараа гарцаар зам хөндлөн гарах гээд зогсож байгаа хүүхдийг яаж ч яарсан түр зогсоод гаргаж байгаарай.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 18 дугаар зүйлд иргэн хуулийн этгээдийн үүрэг, оролцоог тусгаж өгсөн байдаг. Тухайлбал 18.1.2.-т “Иргэн нь хүүхдэд эрүүл аюулгүй, ээлтэй орчин бүрдүүлэхэд санаачилга гаргах, дэмжих;” гэж заажээ.
Мөн Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэмд “Тээврийн хэрэгслийн хурдыг Хорооллын доторх замд цагт 20 км-ээс хэтрүүлэхгүйгээр явна” гэж заасан.
Иймд:
– Авто машины ард тоглож байгаа хүүхэд таны арын толинд сайн харагдахгүй учир хөдөлгөөн эхлэхээс өмнө аюулгүй байдлыг хангаж эргэн тойрныг сайтар нягталсны дараа хөдлөх,
– Машинаа хөдөлгөхдөө ямар нэгэн анхаарал сарниулах үйлдэл хийхгүй байх. /Тухайлбал: Гараараа даллах, утсаар ярих, яарч сандрах гэх мэт/
– Бага насны хүүхдүүд сониуч зантай хурдан хөдөлгөөнтэй байдаг учраас зогсож буй машины урд, ардаас гэнэт гүйж гарч ирэх аюултай тул хөдөлгөөний хурдыг зөв тохируулж, анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөж байна.
0 cэтгэгдэлтэй