Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар Хүүхдийн эрхийг хангах тухай хууль, Монгол Улсын “Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн хүрээнд “НЭГДҮГЭЭРТ ХҮҮХЭД” уриан дор Хүүхдийн хөгжлийн “Эх орон-36” хөтөлбөрийг зохион байгуулж байна.
Тус хөтөлбөрийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэмжлэгтэйгээр Батлан хамгаалахын яам, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын үндэсний зуслангуудын холбоо, Монголын Улаан загалмайн нийгэмлэг, Монголын Скаутын холбоо зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байгаа юм.
“Эх орон-36” хөтөлбөрийн хүрээнд оролцогч өсвөр үеийнхэнд үйл ажиллагааг сонирхолтой болгох зорилгоор өртөөчилсөн хэлбэрээр шинэ мэдлэг, мэдээлэл олгох, багаар ажиллах, тэсвэр хатуужил, амьдрах ухааны ур чадваруудыг эзэмшүүлэх эр зориг, авхаалж самбаа, багийн ажиллагаа шаардагдсан хөтөлбөрт хамруулж байна.
Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар хүүхдэд эх оронч, хүмүүнлэг, бие даасан иргэн болж төлөвших, багаар ажиллах, эх дэлхийгээ хайрлан хамгаалах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, шийдвэр гаргах, эерэг хандлага харилцаанд суралцахаас гадна хүүхэд бүрд тэгш оролцох, хөгжих боломжийг олгож, тэдэнд эх оронч үзэл төлөвшүүлэх, эр зоригийн чадваруудыг эзэмшүүлэх, бэрхшээлийг даван туулах сэтгэлийн хат, тэвчээр хатуужилтай, эрүүл чийрэг бие бялдартай, ирээдүйн зорилго эрмэлзэлтэй, сахилга дэг журамтай байх дадал чадварт суралцах юм.
Хөтөлбөрт хамрагдаж буй хүүхдүүд “Thunder”, “Шаньюй”, “Шонхрууд”, “Өрнөл-23” зэрэг 4 бүлэгт хуваагдан 36 цагийн сонирхолтой бөгөөд хөгжилтэй аяллаа эхлүүлээд байна.
1 сэтгэгдэлтэй
… [Trackback]
[…] Find More Information here on that Topic: tsenzuur.mn/25062 […]