ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор хүйсний ивэрхийн мэс заслыг 375 мянган төгрөг байхаар зохицуулсан бөгөөд үүний 15 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө.
Энэхүү тусламж, үйлчилгээг төр хариуцах буюу хүүхдээ 2 нас хүртэл харж буй эцэг, эх, 0-18 насны хүүхэд, хугацаат цэргийн алба хаагч, Тэтгэвэрээс өөр мөнгөн орлогогүй иргэн, нийгмийн халамж, дэмжлэг зайлшгүй шаардлагатай иргэн болон ял эдэлж буй ялтан хамтын төлбөр төлөхгүй ЭМД-ын сангийн 100 хувийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой.
Энэ оны эхний 4 сарын байдлаар дээрх оношоор хэвтэн эмчлүүлсэн 33 иргэнд ЭМД-ын сангаас нийт 12.1 сая төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн байна.
ЭМДҮЗ-ийн 2022 оны 01,02-р тогтоол
https://online.fliphtml5.com/scory/iaqv/…
Дээрх тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээт ЭМБ-ууд https://emd.gov.mn/news/207
0 cэтгэгдэлтэй