Эрүүл мэндийн яам, Стратеги судалгааны хүрээлэн, Хүний эрхийн үндэсний комисс, Эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбоо хамтран Эрүүл мэндийг хүний эрх болгох нь сэдэвт зөвлөлдөх уулзалт хийлээ.
Энэ уулзалтаар эрүүл мэндийн асуудлыг хүний эрхийн үүднээс авч үзэж энэхүү эрхийг хамгаалах, эдлүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх талаар хууль зүйн шинэтгэл хийх хэрэгцээ шаардлагыг хэлэлцлээ.
Хоол хүнс гэдэг бол хүний эрүүл мэндийн хамгийн чухал хэрэгсэл. Тэгвэл өнөөдөр энэ асуудал алдагдаж, үндэсний аюулгүй байдлыг алдагдуулахад хүрээд байгаа билээ. Өөрөөр хэлбэл, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал баталгаатай биш болоод байгаа талаар оролцогчид хэлж байлаа.
Монгол хүн бүр хүнсний эрх эдлэх ёстой
Хоол судлалын үндэсний шинжээч М.Оюунбилэг: Монгол хүн бүр хүнсний эрх эдлэх ёстой. Хоол тэжээлийн болоод бичил бодисын дутал таргалалт нь хоол тэжээл хангалтгүй байгаагийн илрэл. Хоол хүнсний тогтолцоо нь өлсгөлөнгийн асуудлыг шийдэж чадаагүй байгаагаас гадна илүүдэл жин, таргалалтыг өдөөдөг хоолыг дэмжиж байгаа нь дэлхийн жингийн илүүдлээр жин дутуу байгаагаас олон хүн /2 дахин их/ нас барахад хүргэж байна. Хүнсний хангамж ноцтой гажуудсаны илрэл нь хүнсний 70 хувиас дээш импортын хэт хамааралтай байна. Импортын хамаарлаа зогсоохгүй бол хүн амын дунд гарч байгаа зүрх судасны өвчин, хорт хавдар, чихрийн шижин, үе мөчний өвчин гээд дэлхийн даяаршилтай холбоотой гардаг орчин өвчнүүд буурахгүй” гэсэн юм.
Мөн Монгол хүүхдүүд далд өлсгөлөнд нэрвэгдсээр байгаа талаар хэллээ. Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн байдал удаа дараагийн судалгаагаар хүүхдийн биед зарим шим тэжээлийн дутал буюу далд өлсгөлөн, таргалалт ихсэж байна. Харвардын судлаачдын баг монгол хүний хоол тэжээлэнд судалгаа хийхэд олон чухал амин дэмүүд болон хүнсний эслэг дутагдалтай байгааг гаргаж тогтоосон байна.
Ж.Хунан: ХЭҮК 2024 онд эрүүл мэндийн салбарт хүний эрхийн мониторинг хийнэ
ХЭҮК–ын дарга Ж.Хунан “Иргэдийн хүний эрхэд суурилсан, эрүүл мэндээ хамгаалуулах эрхийг ноцтой зөрчсөн үйлдлүүд “Ковид-19” өвчний үед олон гарсан. Цар тахлын үед ялгаварлан гадуурхалт дээд цэгтэй хүрч, үүний дагуу ХЭҮК холбогдох байгууллагуудад санал, зөвлөмжийг хүргүүлэн, зарим газарт сургалт хүртэл орж байлаа. ХЭҮК 2024 онд эрүүл мэндийн салбарт хүний эрхийн мониторинг хийнэ гэв.
2 cэтгэгдэлтэй
… [Trackback]
[…] Find More Info here on that Topic: tsenzuur.mn/24703 […]
… [Trackback]
[…] Read More here on that Topic: tsenzuur.mn/24703 […]