Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал тэргүүтэй гишүүд Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн гишүүн, Польш-Монголын парламентын бүлгийн дарга С.Горчицагийн урилгаар 2026 оны 04 дүгээр сарын 13-наас 17-ны өдрүүдэд тус улсад бүлгийн айлчлал хийлээ. Айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Д.Ганмаа, Х.Жангабыл, Д.Үүрийнтуяа нар ажиллав.
Айлчлалын хүрээнд бүлгийн дарга Ж.Золжаргал тэргүүтэй гишүүд Бүгд Найрамдах Польш Улсын Сейм (парламентын доод танхим)-д холбогдох албан ёсны уулзалтууд (https://www.parliament.mn/nn/77032/ ) хийснээс гадна Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн дэд сайд Игнацы Немчыцки, Уур амьсгал, байгаль орчны дэд сайд Кшиштоф Галос, Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн дэд сайд Яцек Черняк, Эрчим хүчний дэд сайд Мариан Змажлы нарын Засгийн газрын төлөөлөлтэй тус тус уулзалт хийж, Монгол, Польш хоёр улсын хамтын ажиллагаа болон салбарын асуудлаар санал солилцлоо.
Түүнчлэн УИХ-ын төлөөлөгчид айлчлалын хүрээнд зохион байгуулагдсан Монгол, Польшийн бизнес форум, хоёр улсын харилцааны фото үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд оролцож, Бүгд Найрамдах Польш Улсын Эм, эмнэлгийн хэрэгсэл болон биоцидийн бүтээгдэхүүний бүртгэлийн газар болон монгол уламжлалт эмч нарын төлөөлөлтэй тус тус уулзалт хийлээ.
Айлчлалын төгсгөлд бүлгийн дарга Ж.Золжаргал тэргүүтэй гишүүд Бүгд Найрамдах Польш Улсын Полковице дэх “Rudna” зэсийн уурхайн үйл ажиллагаатай танилцаж, Уул уурхайн төв хүрээлэн, Үндэсний судалгааны хүрээлэн, Уул уурхайн аж үйлдвэр, худалдааны танхим, “KGHM” болон “KGHM Zanam” уул уурхайн компанийн удирдлагуудтай тус тус уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Энэхүү айлчлал нь Монгол, Польшийн парламентын бүлэг хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн зэрэгцээ Монгол, Польш хоёр улсын хооронд Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоосноос хойш Улсын Их Хурал дахь Монгол-Польшийн бүлэг Бүгд Найрамдах Польш Улсад хийж буй анхны бүлгийн айлчлал гэдгээр онцлогтой болов.


4 cэтгэгдэлтэй
Quick deposits and even quicker withdrawals. This is exactly what every player wants in a site. Huge thanks to phjili11 for the great service.
The app version is a game changer. It is so much more convenient to bet on the go without any glitches. Highly recommend downloading br393betapk
Smooth gameplay and no crashes at all. I appreciate the stability of the server even during peak hours. Keep up the good work! dtg288login
Such a fun vibe on this platform! I love how the slots feel and the bonuses keep me coming back. I’m really enjoying my time at phjililove.