Баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт өнөөдөр /2026.04.27/ болж буй “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт оролцож, үг хэллээ.
Тэрбээр, Монгол Улс эрчим хүчний асар их нөөц, боломжтой хэдий ч баруун бүсийн аймгууд ОХУ, БНХАУ-аас цахилгаан, эрчим хүчээ импортоор авсан хэвээр байгааг дурдаж, импортын хараат байдлыг халж, өсөн нэмэгдэж буй хэрэглээгээ өөрсдөө хангадаг болох нь улс орны тусгаар тогтнолтой холбоотой амин чухал асуудал гэдгийг онцлов.
Улсын Их Хурлын 2025 оны 119 дүгээр тогтоолоор 20 кВт хүртэл хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүр тавьж, ямар нэгэн хүнд суртал, техникийн нөхцөл шаардахгүйгээр төвийн сүлжээнд холбогдон, хэрэглээнээсээ илүү гарсан эрчим хүчээ худалдан борлуулах боломжийг айл өрхүүдэд олгоод байна. Энэ боломжийн талаар Улсын Их Хурлын дарга танилцуулж, айл өрхүүд зөвхөн эрчим хүчний хэрэглэгч биш, бас үйлдвэрлэгч болсноор өрхийн эдийн засагт ч, улсын эрчим хүчний системд ч үнэлж баршгүй хувь нэмэр оруулах чухал алхам гэдгийг хэллээ.

Мөн тэрбээр Ховд аймгийн Мянгад суманд 19.8 МВт-ын нарны цахилгаан станц, 4 МВт, 8 МВт.цагийн батарей хуримтлуурын систем барих төслийг Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж эхэлснийг мэдээлж, баруун бүс нутагт нийтдээ 115 МВт-ын нарны цахилгаан станц, 65 МВт/237 МВт.цагийн батарей хуримтлуурын систем бий болгохоор ажиллаж байна гэлээ.
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц бол баруун бүсийн эрчим хүчний хангамжийг бэхжүүлэх, найдвартай суурь эх үүсвэр бий болгох, цаашлаад сэргээгдэх эрчим хүчний томоохон эх үүсгүүрүүдийг хөгжүүлэх стратегийн дэд бүтэц болно гэдгийг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт хэлсэн үгэндээ дурдав.
“Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлгийг аймаг бүрд цувралаар явуулж байгаа бөгөөд Ховд аймаг 12 дахь нь болж байна гэж энэ ажлыг санаачилсан Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг танилцуулсан юм. Үзэсгэлэнд сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аймаг, нийслэлийн 20 шахам аж ахуйн нэгж оролцож байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


6 cэтгэгдэлтэй
[7487]ph365 Official Login | Best Online Slots with GCash Deposit,ph365 offers a seamless gaming experience. Download the app for easy access and discover pro baccarat strategies to improve your play. Join the action now! visit: ph365
I’ve been playing here for a few weeks now and the payout speed is actually impressive. Highly recommend 777ccgame for anyone looking for a smooth experience.
The bonus options here are actually decent and not just bait. Withdrawals were surprisingly fast too. Highly recommend vnxx88uk if you are looking for something reliable.
Had an amazing run here last night! The atmosphere is exciting and the payouts are very fair. jili178casino
This is a solid choice for anyone looking for a stable gaming site. No lags and the withdrawals are processed surprisingly fast. ph89jili
I’ve tried a few sites lately, but the interface here is just so smooth. Had no issues getting my account set up. Definitely worth checking out 888garne33login