Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2026.04.15/-ийн хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж санал дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
УИХ-ын гишүүн У.Отгонбаяр нарын өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төсөлд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн тавин хувь нь төрийн захиргааны албан хаагч байж болно хэмээн өөрчлөн найруулахаар тусгажээ.
Одоогийн хэрэгжиж байгаа хуульд сумын иргэдийн төлөлөөгч нарын тодорхой хувь нь төрийн захиргааны албан хаагч байж болохоор заасан бөгөөд бусад шатны төлөөллийн байгууллага болох аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн төлөөлөгч нарын тодорхой хувь нь төрийн захиргааны албан хаагч байж болохгүй гэж хуульчилсан явдал нь хуулиар ялгамжтай байдлыг бий болгож, Үндсэн хуульд заасан хуулийн өмнө эрх тэгш байх зарчим зөрчигдөж байна хэмээн хууль санаачлагчид үзэж байна.


17 cэтгэгдэлтэй
https://shorturl.fm/g9sU6
https://shorturl.fm/NjiB7
https://shorturl.fm/Z0rW8
https://shorturl.fm/qiUci
https://shorturl.fm/54Nvq
https://shorturl.fm/g4705
https://shorturl.fm/q6pXA
https://shorturl.fm/4pWmf
https://shorturl.fm/tmS4U
https://shorturl.fm/Fj6jn
https://shorturl.fm/ZUgDk
https://shorturl.fm/dTnEM
https://shorturl.fm/rPhuC
https://shorturl.fm/wtlFH
https://shorturl.fm/AWbXb
https://shorturl.fm/8tk0q
https://shorturl.fm/jBEeV