УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал Төв аймгийн Баянжаргалан суманд ажиллалаа.
Орон нутгийн иргэдтэй уулзах үеэр УИХ-ын чуулганаар баталсан хууль тогтоомж, ирэх хавар хэлэлцэх хуулийн төслүүд болон эдийн засаг, нийгмийн хөгжлийн өнөөгийн байдлын талаар танилцуулж, цаашид сум орон нутгийг хөгжүүлэх боломжуудын талаар санал солилцсон.
Иргэд, банкны зээлийн хүүг бууруулах, гадаадын банк оруулж ирэх асуудлыг судлах, багш нарын цалингийн нэмэгдэлд анхаарах, малчдын нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх, төрийн албан хаагчдын орон сууц, хүүхдийн тоглоомын талбай, шүдний кабинеттай болох, авто зам барих, ажлын туршлагагүй их, дээд сургууль төгссөн залуучуудыг даргаар тавьдаг байдлыг цэгцлэх гэх мэт олон асуудлуудыг хөндөж байсан юм.
2024 оноос Баян сумын дулааны нам даралтын зуухны үйл ажиллагааг хариуцах болсон компанийн зохион байгуулалт, менежментийн алдаанаас болж сүүлийн 2 жил дулаан доголдож төр, захиргааны байруудын шугам хөлдөж төрийн алба, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн үйл ажиллагаанд олон хүндрэлүүд үүсэж байгаа аж. Асуудлыг шийдвэрлэхээр Төв аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа талаар сумын удирдлагууд хэлэв. Мөн тэд цэцэрлэгийн багш, эмнэлгийн мэргэжилтний дутагдлыг арилгах, зураг төсөв шинээр хийгдэж буй 160 хүүхдийн сургуулийн барилгын төсвийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг тойргийн гишүүнээс хүслээ.
УИХ-ны гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал иргэдийн тавьсан асуултуудад хариулж, зарим санал хүсэлтийг албажуулж холбогдох төрийн байгууллагуудад уламжлахаа мэдэгдэв. Мөн Баян-Баянцагаан сумыг холбосон авто замын ажил, 160 хүүхдийн сургуулийн барилга, эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.



3 cэтгэгдэлтэй
This place really knows how to keep players engaged with their daily promotions and bonus structure. I logged in last Friday and the welcome package matched my deposit perfectly. The payment methods are flexible and I never wait long for my transfers to clear. Highly recommended for anyone chasing a fair shake at the tables. betboxzone
What stands out here is how welcoming the environment feels. The game selection covers all my favorites and the payout process is always on time. I genuinely enjoy spending my free time here and highly recommend giving it a shot. 55gameclublogin
Every time I open this app it feels like my lucky streak comes back to me. The game selection is massive and the loading times are incredibly smooth on my phone. Customer service handled my account verification in under twenty minutes. I have been recommending it to all my friends and we all agree it is the best mobile casino experience around. kingbarcasinoapp