Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан тусгай арга хэмжээг Монголын Урчуудын Эвлэл энэ сарын 7, 8-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
Монголын Урчуудын Эвлэл болон Zazama’s Art studio хамтран зохион байгуулж буй уг эвент нь бүсгүйчүүдэд баярын уур амьсгал бэлэглэж, уран бүтээлээр дамжуулан өөрийн дотоод мэдрэмж, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх боломжийг олгох юм. Арга хэмжээний үеэр оролцогчид өнгө будаг ашиглан уран зураг зурж, өөрийн баяр баясал, мэдрэмжийг бүтээл болгон илэрхийлэх боломжтой. Мөн бүтээсэн зургаа гэртээ авч харьж, дурсгал болгон хадгалах боломжтой аж. Тус эвент гуравдугаар сарын 7, 8-ны өдрүүдэд 17:00 цагаас Монголын Урчуудын Эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд болно. Оролцох такс 99 мянган төгрөг бөгөөд үүнд угталтын вино болон баярын кэйк багтсан байна
.


6 cэтгэгдэлтэй
Thanks for making this so reader-friendly.
What a helpful and well-structured post. Thanks a lot!
Monetize your audience with our high-converting offers—apply today!
This was so insightful. I took notes while reading!
This gave me a whole new perspective. Thanks for opening my eyes.
I’ve gained a much better understanding thanks to this post.