Төрийн ордонд түмний нүдэн дээр нэгэн түшээ “Ардын багш нарын цалин пүнлүүг нэмэх ёстой” гэж амаа билүүдэж, үгээ жинлээд сүйд. Янз нь сонгогч олныг загасны ой санамжтай гэж эндүүрсэн бололтой. Үнэн чанартаа багш нарын цалингийн таналтыг хэн хийснийг салбарын экс сайд Л.Энх-Амгаланд тайлбарлаад, сануулаад өгөөч, УИХ-ын гишүүд ээ. Эсвэл Засгийн газрын гишүүд өргөн барьсан төслөө, парламентаар баталсан тоотойгоо харьцуулан хэдэн цагийн давтлага өгөх үү, энэ хүнд…
Эргэн сануулахад, багш нарын ажил хаялтын үеэр буюу 2025.10.30-нд Ерөнхий сайдын өрөөнд үндсэн цалин 50 хувиар нэмэгдүүлэх хэлэлцээрийг Засгийн газар, Монголын Үйлдвэрчний эвлэлтэй хийсэн байдаг. Тухайн үед Ерөнхий сайдын өрөөнд Төсвийн байнгын хорооны дарга, Сангийн яамныхныг дуудан ерөнхий боловсролын сургуулийн багш нарт 742,000, Сургуулийн өмнөх боловсролын багш нарт 780,000 төгрөгийн дүнгээр үндсэн цалинг нэмэгдүүлэх тооцоолол хийхээр тохиролцож УИХ-ын Төсвийн байнгын хороонд саналаа хүргүүлсэн. Шаардлагатай төсөв нь 969 тэрбум төгрөг. Төсвийн байнгын хорооноос оруулсан дээрх үнийн дүнг УИХ-аар хэлэлцэн батлахдаа 351 тэрбум төгрөгийг нь таначихсан. Тодруулбал, 2026 оны улсын төсөвт боловсролын салбарын багш, ажилтнуудын цалинг нэмэгдүүлэхэд 618 тэрбум төгрөг нэмж батлагдсан байна. Энэхүү санхүүжилт нь 2025 оны цалингийн сан (2.7 их наяд төгрөг) дээр нэмэгдэж, үндсэн цалинг нэмэхэд зарцуулагдах бөгөөд Боловсролын сайдын тушаалаар зохицуулагдана гэж тодорхой заасан. Ийнхүү багш нарын цалинд шаардлагатай 969 тэрбум төгрөгнөөс эрхэм түшээд 351 тэрбум төгрөгийг нь танаж, конопдсон юм. Батлагдсан төсвийн хүрээнд Боловсролын сайд П.Наранбаяр зохицуулалт хийх шаардлага үүсч, үндсэн цалинг хэлэлцээрийн дагуу 50 хувь хүртэл нь нэмэгдүүлж, урамшууллыг ялгаатай олгож эхэлсэн байдаг. Чухамдаа хамтын хэлэлцээрийн дагуу багш нарын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлэх амлалтаа Засгийн газар ч, Боловсролын сайд П.Наранбаяр ч биелүүлсэн гэсэн үг. Харин урамшууллыг батлагдсан төсвийн хүрээнд зохицуулсан.
Гэтэл Л.Энх-Амгалан сайд П.Наранбаярыг муухай харагдуулах улстөрдөө өөрийн намын Засгийн газрын ажлыг улаан цайм салбарын ажилтнуудаас очков цуглуулахын тулд “ардын баатрын” дүрд тоглож байгаа нь харин ч инээдтэй харагдаж байна.
Тэрбээр өмнө нь эл салбарын толгойд сандайлж, боловсролын салбарыг бодлогоор хангаж байсан хүний хувьд, танагдсан төсвийг П.Наранбаярын халааснаас гаргана гэж бодсон юм биш биз дээ. Өнөөдөр улсын хөрөнгө зоорь ямар байгааг энэ хүн мэдэхийн дээдээр мэдэж байлтай. Гэвч албан тушаал, эрх мэдэлд ухаанаа алдсан тэрбээр парламентад хэдэнтээ улиран сонгогдож, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт Боловсрол шинжлэх ухааны сайд, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын албыг сэлгүүлэн хашсан ч сэтгэл нь ханахгүй дахиад Г.Занданшатарын кабинетын бүрэлдэхүүнд багтахын тулд ийнхүү улайрч буй бололтой.
Ер нь тэгээд их хүссэн хүнд эрх мэдэл бүү атгуул гэж. Д.Амарбаясгалангийн оронд УИХ-ын даргын албанд томилогдох найруулга хийж бүтэлгүйтээд, УИХ дахь бүлгийн суудалд мацаад бараагүй тэрбээр Боловсролын сайд болохын тулд багш нарын цалингаар попорч суугаа нь энэ.
Боловсролын салбарт бугшсан идээ бээрийг П.Наранбаяр, дараа дараагийн Наранбаярууд ч эцэслэж дөнгөхгүй нь хатуу боловч үнэн үг. Л.Энх-Амгалан ч энэ салбарыг толгойлж байхдаа юу бүтээж, ямар гавъяа байгуулсан билээ.
Харин ч үсрэнгүй хөгжилтэй бүс нутгийн Финландын эдүтен, Унгарын Мозайк, Английн Пийрсон гэх мэт хөтөлбөрүүдийг ерөнхий боловсролын сургуулиудад хүчээр “шахаж”, хэдэн тэрбум төгрөг зарцуулж байгааг боловсролын салбарынхан эгдүүцдэг. Харин эсрэгээрээ тэрхүү харийн хөтөлбөрүүдийг цуцалж, төсвийг нь багш нарын цалинд нэмэгдүүлье гэж дуугарсан бол тэрбээр олны дэмжлэг хүлээж, алга хавсралтад магтуулах байлаа. Гэвч танагдсан төсвийнхөө цоорхой дээр улстөрийн тоглолт хийгээд байгаа нь дэндүү увайгүй харагдаж байна.
Энэ утгаараа эрх барьж буй намынхаа Засгийн газрыг үгүйсгэсэн эл үйлдэлд нь Л.Энх-Амгаланд хариуцлага тооцож, намын Хяналтын хороогоороо оруулах нь зөв биш үү, Н.Учрал дарга аа.
Зүй нь шавар шалбаагтай хутгалдсан нэр хүндээ олж авахын тулд их цэвэрлэгээг эхлүүлсэнээ Н.Учрал намын Бага хурлынхаа үеэр тодотгосон. Улмаар намаг балчигт хутгасан нэр бүхий хүмүүсээс батлахыг нь хураахаа мэдэгдэж, намын Хяналтын хороогоор хэлэлцүүлэн, хариуцлага тооцуулахаар болсон билээ. Тэгвэл албан тушаалын төлөө Засгийн газрынхаа хийсэн ажлыг өөрийн эрх мэдлийн төлөө буруугаар мушгисан Л.Энх-Амгаланд ч сануулга өгч, анхааруулах цаг болсон бус уу.


23 cэтгэгдэлтэй
Partner with us and enjoy high payouts—apply now!
You’ve sparked my interest in this topic.
This was so insightful. I took notes while reading!
This post gave me a new perspective I hadn’t considered.
Earn passive income with every click—sign up today!
This was a great reminder for me. Thanks for posting.
Be rewarded for every click—join our affiliate program today!
Great points, well supported by facts and logic.
Such a thoughtful and well-researched piece. Thank you.
This was very well laid out and easy to follow.
This gave me a lot to think about. Thanks for sharing.
I wish I had read this sooner!
Unlock exclusive rewards with every referral—apply to our affiliate program now!
I enjoyed your perspective on this topic. Looking forward to more content.
I hadn’t considered this angle before. It’s refreshing!
It’s great to see someone explain this so clearly.
It’s great to see someone explain this so clearly.
This helped clarify a lot of questions I had.
Your content always adds value to my day.
Very useful tips! I’m excited to implement them soon.
I’ve bookmarked this post for future reference. Thanks again!
I’ll definitely come back and read more of your content.
Become our partner and turn referrals into revenue—join now!