Хөвсгөл аймгийн Цагааннуур, Рэнчинлхүмбэ, Улаан-Уул сум дахь зуухан галлагаатай сургуулиудын төсөв, санхүүжилтийг шийдвэрлэлээ

tsenzuurmn 3 цагийн өмнө

Хөвсгөл аймгийн Цагаан нуур, Рэнчинлхүмбэ, Улаан-Уул сумдад Боловсролын сайд П.Наранбаяр болон Азийн хөгжлийн банкны төлөөллүүдтэй ажиллаж анги бүр нь “зуухан галлагаа”-тай сургуулиудын төсөв, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэлээ.

  • Цагаан нуур суманд АХБ-ны санхүүжилтээр 320 хүүхдийн суудалтай шинэ сургуулийн барилга барихаар шийдвэрлэв. Тус сургуулийн барилгын ажлыг 2026 онд эхлүүлж, 2027 онд бүрэн ашиглалтад оруулна.
  • Рэнчинлхүмбэ суманд 75%-ийн гүйцэтгэлтэй дутуу баригдаж 6 жил гацсан, 320 хүүхдийн сургуулийн барилгыг гүйцээн барьж, энэ ондоо ашиглалтад оруулахаар шийдвэрлэв.
  • Рэнчинлхүмбэ сумын Хөөндий багт НҮБ-ын Хүүхдийн сан, Боловсролын яамны санаачилгаар хэрэгжүүлж буй “Багийн бага сургууль”-ийг байгуулахаар боллоо. Тус “Багийн бага сургууль” байгуулагдсанаар алслагдсан багийн хүүхдүүдэд сургууль завсардалт буурах, гэр бүлтэйгээ ойр сурч, хөгжих боломж бий болно.

Уг хөрөнгө оруулалт хийгдсэнээр анги бүр нь “зуухан галлагаа”- тай, хүйтэн үедээ хасах (-) градустай хүнд орчин, нөхцөлд хичээллэн ажиллаж буй хүүхэд багш нарын сурч боловсрох эрх хангагдаж боловсролын чанар, хүртээмж, тэгш байдал дээшилнэ.