Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2025.11.25/ хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5.7-д “Энэ хуулийн 5.1-д заасан жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Зөвлөлийн саналыг харгалзан Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол чуулганаар хэлэлцүүлнэ.” гэж заасныг Байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир тодруулж хэлээд, санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Засгийн газраас 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ.
Харин М.Бадамсүрэн нарын УИХ-ын 33 гишүүнээс 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Х.Тэмүүжин нарын УИХ-ын 17 гишүүнээс 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


6 cэтгэгдэлтэй
Yo, checked out 22atm recently. Pretty standard stuff, nothing stands out too much. But hey if you need a quick gambling fix, it’ll do. Here’s the link: 22atm
OKTTapp is legit! Downloaded the app, works great on my phone. Good way to kill time and maybe win some cash. Check out okttapp!
Jili12345download works perfectly. Easy to find and download the Jili games I was looking for. If you need Jili, use jili12345download.
Gotta say, superbaji71 is kinda growing on me. The support team has been pretty responsive whenever I’ve had a question which is rare. superbaji71
Gave bdjoy999 a whirl the other day. Not bad, not bad at all. User-friendly and the selection is alright. Worth a look if you’re bored. Here’s the link: bdjoy999
MxN77mx… interesting name! Anyway, the games are pretty good, site’s easy to navigate. Worth a shot if you’re looking for something new. Here’s the link: mxn77mx