Москва хот болон Москва мужийн компаниудын Монгол дахь бизнес форумын албан ёсны нээлт “Шангри Ла” зочид буудалд боллоо. Уг арга хэмжээг ОХУ-аас Монгол Улсад суугаа Худалдааны төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа юм.
Тус бизнес форумд барилга, дизайн, тавилга, сантехник, хүүхдийн бараа бүтээгдэхүүн, хоол амтлагч, амттан, гоо сайхны болон ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн, эмнэлгийн бүтээгдэхүүн зэрэг салбарт үйл ажиллагаа явуулдаг 15 компани оролцож, Монголын зах зээлд өрсөлдөх чадвартай, богино хугацаанд хэрэглэгчийг татахуйц бараа бүтээгдэхүүнүүд танилцуулж байгаадаа таатай байна хэмээн Москвагийн Экспортын төвийн захирал Виталия Андреевич Степанов онцолж байна.


0 cэтгэгдэлтэй