“Цоохор ирвэс хамгаалах олон улсын өдөр”-ийг энэ сарын 18-нд тэмдэглэнэ

tsenzuurmn Өчигдөр

Дэлхийн 12 улсад амьдардаг цоохор ирвэсийг хамгаалах Олон улсын өдөр жил бүрийн 10 дугаар сарын 23-нд болдог. Монголчууд энэ удаа 13 дахь жилдээ тэмдэглэх юм.

Үүнтэй холбогдуулан Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар цоохор ирвэсийг сурталчлан таниулах, хамгаалахын ач холбогдлыг олон нийтэд хүргэх зорилготой “Цоохор ирвэс хамгаалах олон улсын өдөр”-ийн үйл ажиллагааг энэ сарын 18-нд Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнд тэмдэглэнэ.

Цоохор ирвэс дэлхийн 12 улсад байдаг. Эдгээр улсуудаас Монгол орон ирвэсийнхээ тоо толгойг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргаар судалгаа хийсэн билээ. Судалгаагаар Монгол улсад дунджаар 953 нас бие гүйцсэн ирвэс Монгол Алтай, Говь Алтай, Хангай, Соёны нуруудыг дамнан ойролцоогоор 328,000 км квадрат газар нутагт тархан амьдарч байна.

“Олон улсын ирвэсийн өдөр”-ийг угтсан өдөрлөгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.facebook.com/wwfmongolia хуудаснаас авах боломжтой.