Шинэ хичээлийн жилд 296 сургуулийн автобус үйлчилгээнд явна

tsenzuurmn 5 цагийн өмнө

“Сургуулийн автобус” төсөл 5 дахь жилдээ хэрэгжиж байна. Энэ нь хотын төвийн бүсийн ачааллыг сааруулах, хол гэртээ сурагчдыг аюулгүй зорчуулах зорилготой төсөл юм. Төслийн хүрээнд 2025-2026 оны хичээлийн жилд хувийн болон улсын сургуульд нийт 296 автобусаар сурагчдад үйлчилгээ үзүүлэх юм.

Үүнээс төрийн өмчит 5 ААНБ, алслагдсан 3 дүүргээс 76 сургуулийн 60 чиглэлд 62 автобус үйлчилгээнд явуулахаар төлөвлөж байгаа аж.

Харин өнгөрсөн 2024-2025 оны хичээлийн жилд сургуулийн автобусны үйлчилгээнд 82 сургуулийн 66 автобус 66 чиглэлд 13,200 гаруй хүүхдийг тээвэрлэжээ. Сургуулийн автобусны техникийн хяналтын үзлэг, оношилгоог өнгөрөгч наймдугаар сарын 21-29-ний өдрүүдэд зохион байгуулсан байна.