Олон улсын «Торгоны зам-2025» авто ралли уралдааны оролцогчид болох «ГАЗ Рейд спорт» багийнхан өөрсдийн автомашинуудаа монголчуудад танилцуулав

tsenzuurmn 2025-07-22

Монгол Улсын Шадар сайд, Улсын Их Хурлын гишүүн Сайнбуянгийн Амарсайхан болон төр засгийн бусад төлөөлөгчид «Торгоны зам-2025» уралдааны зогсоолоор зочиллоо.

«Торгоны зам-2025» нь дэлхийн мотоспортын хамгийн сонирхолтой арга хэмжээний нэг бөгөөд энэ жилийн маршрут нь Монголын эцэс төгсгөлгүй тал нутгаас эхлэн Говийн элсэн цөл, Алтайн сүрлэг нуруу зэрэг олон сонин газраар дамжин аялах боломжийг олгох юм. Тэмцээн нь 7-р сарын 12-нд ОХУ-ын Эрхүү хотоос гараагаа авсан ба өдгөө спорт автомашинуудын цуваа Монголд ирээд байна.

Монгол Улсын Шадар сайд, Улсын Их Хурлын гишүүн Сайнбуянгийн Амарсайхан 7 дугаар сарын 16-ны өдөр «Торгоны зам-2025» ралли тэмцээний зогсоолоор зочилж, багийнхантай уулзаж, тээврийн хэрэгслүүдтэй нь танилцлаа.

«ГАЗ Рейд спорт» багийнхан Монгол Улсын төр засгийн өндөр төлөөлөгчдөд ралли тэмцээний бартаат замыг амжилттай даван туулж буй Оросын техник хэрэгслийг танилцуулав. Үүнд тэмцээнд оролцож буй «Газель NN» болон «Садко NEXT» спорт автомашинуудаас гадна тэднийг дагалдан яваа туслах тээврийн хэрэгслүүд болох «Соболь NN 4×4» хэвлэлийнхэнд зориулагдсан тусгай автомашин, «Газель NEXT» микроавтобус болон бусад тээврийн хэрэгслүүд багтана. Эдгээр нь Монголын нөхцөлд хамгийн тохиромжтой тээврийн хэрэгслүүд юм. Тодруулбал, туулах чадвар сайттай, найдвартай, хатуу ширүүн өвлийн улиралд ашиглахад тохиромжтой.

Сануулахад, 2025 оны 6-р сарын 28-29-ний өдрүүдэд Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотын оршин суугчдад зориулан энэхүү техник хэрэгслийг танилцуулах үзэсгэлэнг Оросын тэргүүлэх автомашин үйлдвэрлэгчид болох Горькийн автомашины үйлдвэр болон «Урал» автомашины үйлдвэр зохион байгуулсан билээ. Түүнчлэн үзэсгэлэнгийн зочин гийчдэд тусгайлан зориулсан олон арга хэмжээ зохион байгуулагдсан.

Горькийн автомашины үйлдвэрийн төлөөлөгч Денис Цветов танилцуулгын үеэр:

– Бид эдийн засгийн үр ашгийг орчин үеийн техникийн шийдэлтэй хослуулсан эдэлгээ сайтай техник хэрэгслүүдийг монголчууддаа танилцуулж байна. Горькийн автомашины үйлдвэр нь ОХУ-д тэргүүлэгч бөгөөд бүтээгдэхүүнээ дэлхийн олон улсад нийлүүлдэг. Бидний туршлага Монголд хэрэг болно гэдэгт итгэлтэй байна. Манай автомашинууд жижиг болон дунд бизнес эрхлэгчид болон хотын аж ахуйн асуудлуудыг шийдвэрлэхэд найдвартай туслагч болно хэмээн ярив.