ОХУ-ын шилдэг их, дээд сургуулиуд ажил мэргэжлийн чиг баримжаа олгож байна

tsenzuurmn 2025-04-17

Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох “Гүн сэтгэгчид ба Бадруулагч нарын өдрүүд” Улаанбаатар дахь Русский Домд эхэллээ. Тодорхой хэлбэл, Россотрудничество агентлагийн ОХУ-ын шилдэг их, дээд сургуулиудын төлөөлөл ирж, ахлах ангийн сурагчдад зориулан ажил мэргэжлийн чиг баримжаа олгохоор ажиллаж байна.

2025 оны дөрөвдүгээр сарын 17-18-нд үргэлжлэх энэхүү өдөрлөгт  ОХУ-ын Нийгмийн Технологийн Их Сургууль, Томскийн Политехникийн Их Сургууль, Красноярскийн Улсын Хөдөө аж ахуйн Их Сургууль, Эрхүүгийн Улсын Их Сургууль, Доржи Банзаровагийн нэрэмжит Буриадын Улсын Их Сургуулийнхан оролцож байна. Мөн Эрхүүгийн Үндэсний Судалгааны Техникийн Их Сургууль, Эрхүүгийн Төмөр Замын Инженерийн Их Сургууль болон бусад сургуулиудын төлөөлөл иржээ.

Багш мэргэжилтнүүд орчин үеийн мэргэжлүүдээ танилцуулж, төрөл бүрийн чиглэлээр хэрхэн мэргэжлээ зөв сонгох талаар танилцуулж мастер класс хичээлүүдийг орж байна. Тухайлбал, Дорнод Сибирийн технологи удирдлагын их сургуулийн багийнхан радио техник болон экологийн боловсрол олгож, дрон нисгэх, машины модель гаргах, метроны станц удирдах аргачлал заахаас гадна тест дээр ажиллуулж, ямар амьтны арьс үс болохыг таних хичээл заажээ.