С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын материал анги хамаарахгүйгээр нэг түвшинд байна

tsenzuurmn 2025-02-26

Боловсролын сайдын элсэлтийн ерөнхий шалгалтад оруулсан нэмэлт өөрчлөлтөөр 10, 11 дүгээр ангийн сурагчид монгол хэл, бичгийн шалгалтад орох боломжтой болсон. Уг өөрчлөлтэй холбогдуулан олон нийтийн дунд шалгалтын материал ангиас хамааран өөр түвшинд байна гэх асуудал гараад байгаа. Уг асуудлын талаар Боловсролын үнэлгээний төвийн даалгаврын сангийн хэлтсийн дарга С.Гэндэнжамцаас тодрууллаа.

Боловсролын үнэлгээний төвийн даалгаврын сангийн хэлтсийн дарга С.Гэндэнжамц

10, 11 дүгээр ангийн шалгуулагчдын материал 12 дугаар ангийн шалгуулагчдын материалаас хөнгөн байж магадгүй гэсэн ойлголт яваад байгаа. Монгол хэл, бичгийн шалгалтын материал анги хамаарахгүйгээр нэг түвшинд байна. Тэгэхээр 10, 11 болон 12 дугаар ангийн шалгуулагчид ижил түвшний шалгуураар нэг шалгалтын материалаар үнэлэгдэнэ гэсэн үг.

Өөрийн хүсэлтээр хамрагдаж байгаа шалгуулагчид босго оноог давсан тохиолдолд дахин уг шалгалтыг өгөхгүй байх боломжтой. Харин өөрийн авсан оноондоо сэтгэл хангалуун бус байвал дахин шалгалтад орж оноогоо ахиулах боломжтой.

Монгол хэл, бичгийн шалгалтад өөрийн хүсэлтээр хамрагдаж байгаа шалгуулагчид http: //eyesh.eec.mn/ сайтаар нэвтрэн орж, хувийн мэдээллээ оруулан шалгалтаа сонгож бүртгэлээ албан ёсоор баталгаажуулна.

  • BusinessIraq.com delivers breaking business and economic news from across Iraq’s dynamic market landscape. Our platform offers real-time coverage of crucial economic indicators, market movements, and policy changes affecting Iraq’s business community. According to recent reports from cnbc.com, our comprehensive analysis aligns with global economic trends while focusing on Iraq’s unique market conditions, providing decision-makers with vital insights for strategic planning and investment decisions.