Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл ирэх гуравдугаар сарын 14-ний өдрийн 18:00 цаг хүртэл үргэлжилнэ

tsenzuurmn 2025-02-19

Элсэлтийн шалгалт болон Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл орон даяар эхэллээ. Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл ирэх гуравдугаар сарын 14-ний өдрийн 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Энэ жилийн хувьд 10 болон 11 дүгээр ангийн суралцагчид Монгол хэл, бичгийн шалгалтыг өөрсдийн хүсэлтээр өгч болох боломж бүрдсэн. Энэ тохиолдолд төлбөрийг эцэг эх, асран хамгаалагч хариуцах болно. Шалгалтын бүртгэлийн хураамж 10.000 төгрөг байна. Харин 12 дугаар ангийн сурагчдын хувьд уг шалгалтад үнэ төлбөргүй хамрагдах юм байна.