
Төв аймгийн ИТХ-ын Ажлын албанаас “ИРГЭДЭЭ СОНСЪЁ” арга хэмжээг бүх сумдадаа зохион байгуулж байгаа билээ. Энэ хүрээнд Баян суманд тус арга хэмжээг зохион байгуулж, сумын иргэд, төрийн албан хаагчидтай уулзалт хийлээ.
Уулзалтаар сум орон нутагт тулгамдаж буй асуудлуудын талаар иргэдээс санал авч, салбарын мэргэжилтнүүд холбогдох мэдээ мэдээлэл өгсөн юм.
Мөн энэ үеэр ИТХ-ын Төлөөлөгчид авлига ашиг сонирхлын зөрчилгүй ажиллах мэдэгдэлд гарын үсэг зурлаа.
“Иргэдээ сонсъё” арга хэмжээний хүрээнд сумын ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхжуулах, хууль эрхзүйн мэдлэг мэдээлэл олгох сургалтыг хийлээ. Тус сургалтаар, сумын ИТХ-ын хуралдаан зохион байгуулахад анхаарах асуудал, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ үнэлгээ хийх, авлигын эсрэг хууль, ХАСХОМ-г бүртгүүлэх, хяналт тавих, шинээр батлагдсан маягтын талаар болон газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулан батлахад анхаарах асуудал, орон нутагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг ажлыг зохион байгуулахад анхаарах асуудлын талаар мэдээлэл өгсөн юм.
Түүнчлэн орон нутагт хүүхдийн эрхийг хангаж ажиллах талаар анхаарах асуудал, малын тоо толгойн албан татварын тухай сэдвээр мэдээлэл авлаа.



1 сэтгэгдэлтэй
Jojobet siteye eriŞim güncel 🔥 Slot Çarkını Çevir, Büyük Ödülleri Kucakla! http://www.jadekusadasi.com/