Ц.Энхжаргал: Уранаас хордож малын гаж төл гарсан гэх тохиолдол бүртгэгдээгүй

tsenzuurmn Өчигдөр

“Зөөвч-Овоо”-гийн уранаас болж, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын мал амьтан мутацид орж, ундны ус бохирдож байгаа талаарх мэдээлэл ч шинжлэх ухааны үндэслэлтэйгээр няцаагджээ.

Мөн шүүх ч дээрх мэдээллийг эцэслэн шийдвэрлэсэн гэдгийг “Бадрах энержи” ХХК-ийн Байгаль орчин, орон нутаг хариуцсан захирал Ц.Энхжаргал тодотгож байв. Тэрбээр “Бадрах энержи” компани 2019 онд Хувийн мал эмнэлгүүдийн дундын хоршоогоор гаж төлийн судалгаа хийлгэхэд “Дорноговь аймгийн хэмжээнд байгаа малын гаж төлийн хэмжээ улсын дунджаас доогуур байна” гэсэн дүгнэлт гарсан.

Мөн 2023 онд судалгаа хийлгэхэд “Уранаас хордож малын гаж төл гарсан гэх тохиолдол бүртгэгдээгүй” гэсэн үр дүн гарсан” гэсэн юм.