Д.Энхтүвшин: Уучлаарай, данхар төсвийг тануулж чадалгүй батлуулчихлаа

tsenzuurmn 2024-11-8

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин өөрийн цахим хуудаснаа “Уучлаарай, данхар төсвийг тануулж чадалгүй төсвийг 35’771’913’200’000 төгрөгөөр буюу өнгөрсөн оноос 60 хувиар нэмэгдүүлж, төсвийн алдагдлыг 1’907’174’400’000 төгрөгөөр батлуулчихлаа. Дөрөвхөн сарын өмнө ард түмэнтэй хийсэн нийгмийн гэрээгээ эрх баригч улс төрийн намууд, тэдгээрийн хамтарсан засгийн газар эрээ цээргүй зөрчсөн үйлдэл боллоо. Засгийн газар янз бүрийн шалтаг, заль, шахалт ашиглан бараг ямар ч буулт хийлгүй, оруулсан төсвөө хүч түрэн бүрэн батлууллаа. Тэд хамтдаа их хүчтэй юм байна.

Засгийн газар ард түмнээ сонсож чадахааргүй өндрөөс өндөрт хөөрсөн байна. Буцааж байранд нь буулгаж, хариуцлага тооцох цаг удахгүй ирэх байх. Төсвийн урсгал зардлыг бууруулах бид 4-ийн эхлүүлсэн шаардлагыг 25 гишүүн дэмжиж хүч түрсэн. Энэ тоо цаашид улам нэмэгдэх байхаа. Ард түмний боломжийн хулгайтай үр дүнд хүртэл нь тууштай тэмцэнэ” гэжээ.