Б.Сэмжидмаа: “Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй” аянд бүгд нэгдээрэй гэж уриалж байна

tsenzuurmn 2024-05-1

Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, ГХУСАЗСЗ-ийн дарга Б.Сэмжидмаа хэлсэн үгэндээ “Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй” аянд бүх сургууль, цэцэрлэг, багш, нийгмийн ажилтнууд, сурагчид, эцэг эх асран хамгаалагчид, төрийн байгууллага, хувийн хэвшлийнхнийг нэгдэхийг уриалж байна.

Эцэг эхчүүдээ хүүхдүүдээ маш сайн сонсдог байгаасай. Таны анхаараагүй хором бүхний цаана хүүхэд чинь гомдол тээж, ямар нэгэн асуудалд өртөх магадлал бий болоод байна. Эцэг эхчүүд та бүхэн маань хүүхдүүддээ жаахан ч гэсэн анхаарлыг хандуулаарай гэж хэлмээр байна.

Хүүхдүүддээ хандаж хэлэхэд хүний амьдралд маш олон зүйл тохиолддог. Энэ бүхнийг маш сайн сонсож чаддаг, найздаа зөвлөдөг, найзынхаа төлөө санаа зовж чаддаг хүүхдүүд байгаарай гэж хүсмээр байна. Хамгийн сайн хүүхдүүд бусдын сайн сайхны төлөө нэгдэж чаддаг юм шүү. Таны инээж байгаад хэлсэн нэг үг чинь бусдын уйлах шалтгаан битгий болоосой. Хамгийн сул дорой хүн бусдыг доромжилдог, бусдад өс хонзон санадаг, бусдыг сошиалаар гүтгэдэг, доромжилдог, хүнийг муу муухайгаар хэлдэг. Тийм болохоор хэзээ ч энэ ангилалд битгий багтаарай” гэв.