Монгол Улсын Их Хурлын 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар баталсан Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга, нэмэлт өөрчлөлт ирэх 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх юм.
Үүнтэй холбогдуулан Баянгол дүүргийн төрийн албан хаагчид болон хүүхэд, гэр бүлийн өмнө үүрэг хүлээгчдэд хуулийг таниулах зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран хууль сурталчлах арга хэмжээг зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Т.Ихтамир, Баянгол дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Мөнхзаяа, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Азжаргал болон бусад албаны нийт 250 гаруй албан хаагчид оролцлоо.
0 cэтгэгдэлтэй