“Хүнсний аюулгүй байдал” 3 сарын аяны хүрээнд “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлье” сэдэвт сургалтыг Багахангай дүүрэгт зохион байгууллаа.
Сургалтаар хүнсний аюулгүй байдлыг хангуулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, дотоод хяналтыг хэрэгжүүлж ажиллах талаар арга зүйн зөвлөгөө өгч, худалдаа болон хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй 18 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл хамрагдлаа.
Тус сургалтыг Нийслэлийн Хүнс, Хөдөө Аж Ахуйн Газраас зохион байгууллаа.
0 cэтгэгдэлтэй