НХХААГ: Хүүхдийн бэлгэнд чихэр ихтэй хүнсний бүтээгдэхүүн сонгохгүй байхыг уриалж байна

tsenzuurmn 2024-05-25

Тун удахгүй хүүхдийн баяр болно. Тиймээс нийслэлийн Хүнс, Хөдөө аж ахуйн газраас хүүхдийн бэлгэнд чихэр ихтэй хүнсний бүтээгдэхүүн сонгохгүй байхыг уриалж байна.

Хүүхдийн бэлэг сонгоход анхаарах зүйлс:

  • Хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн газар, гарал үүсэл нь тодорхой эсэх
  • Хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын хугацаа дуусаагүй эсэх
  • Хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдал алдагдсан эсэх
  • Хүнсийг шинжилгээ, баталгаажуулалтад хамруулсан эсэх
  • Хүүхдэд хэрэглэхийг хориглосон хүнсний бүтээгдэхүүн бэлгэнд байгаа эсэх

Хэрэв:

  • Өнгө – /өнгө өөрчлөгдсөн, хөгцөрсөн, харласан, сааралтсан бол/ Хэмжээ – /шошгод заасан хэмжээнээс багассан, томорсон/
  • Хэлбэр – /бяцарсан, бутарсан, үйрсэн/ Шингэн, хагас шингэн бүтээгдэхүүний төлөв өөрчлөгдсөн /тунадас, булингар үүссэн эсэх/
  • Сав баглаа боодол бүрэн бүтэн байдал – /цоорсон, урагдсан, хагарсан, ан цав гарсан/
  • Үнэр – /эвгүй үнэр байвал/ Амт – /исгэлэн, гашуун, шорвог, хэт чихэрлэг болсон/
  • Лаазалсан бүтээгдэхүүний сав нь зэвэрсэн, хонхойж цохигдсон, хий дүүрч таг нь түмбийсэн, дарахад хонхолзож задалж үзэхэд дээр нь хийн бөмбөлөг үүссэн байвал
  • Хүнсний бүтээгдэхүүнийг шошгод тусгасан нөхцөлд хадгалж, худалдаалаагүй бол
  • Хүнсний бүтээгдэхүүний шошгод агуулагдах мэдээлэл шаардлага хангаагүй, буруу шошголсон бол
  • Хүнсийг зориулалт, зааврын дагуу хадгалаагүй, бэлтгээгүй, боловсруулаагүй, хуурамч бүтээгдэхүүн байвал сонгохгүй байх.
  • Хүүхдийн бэлгэд доорх хүнсний бүтээгдэхүүн байвал сонгохгүй байхыг зөвлөж байна.

Үүнд:

  • Байгалийн бус өтгөрүүлсэн сироп ашиглаж үйлдвэрлэсэн бүх төрлийн шүүс
  • Амталсан төмс, хатаасан эрдэнэ шиш, хийжүүлсэн ундаа, түргэн хоол, амт оруулагч ихтэй хүнснээс татгалзах
  • Чихэр, мөхөөлдөс, шоколад зэрэг энгийн нүүрс ус ихтэй хүнсний бүтээгдэхүүн
  • Нийлэг буюу химийн аргаар гарган авсан кремтэй бүтээгдэхүүн
  • Бүх төрлийн цуужуулсан, утсан, лаазалсан, бүтээгдэхүүн (давсалсан самар, цуу, загас, хиам, махан бүтээгдэхүүн, зайдас)
  • Бүх төрлийн хийжүүлсэн ундаа
  • Шөлний тос, өөхөн тос, түүгээр хийсэн бүтээгдэхүүн (гэрийн хайрсан боорцог, мушгиа боов)
  • Хайлуулсан элсэн чихэрт дүрж амталсан гурилан бүтээгдэхүүн