Хугацаа нь дууссан 2058 нэр төрлийн 11788 ширхэг, 52.4 сая төгрөгийн үнэ бүхий хүнсний бүтээгдэхүүн устгаж ажиллав

tsenzuurmn 2024-05-8

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газар Улсын хэмжээнд 1888 газрыг хамруулан хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэв. Үүнд:

1179 хүнсний худалдаа, 52 хүнсний үйлдвэр, 657 хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийг хамрууллаа.

Хяналт шалгалтын явцад хадгалах болон хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн худалдаанд нийлүүлэгдэхээс урьдчилан сэргийлж, 252 газарт худалдаалагдаж байсан 2058 нэр төрлийн 11788 ширхэг, 52.4 сая төгрөгийн үнэ бүхий хүнсний бүтээгдэхүүн устгаж ажиллав.

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.7 дахь “Хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж үзнэ.” гэж заасан байдаг.