Хаяг шошгогүй, итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүнгүй 14800 ширхэг өндгийг хураан авчээ

tsenzuurmn 2024-05-15

ХХААХҮЯ-ны Салбарын хяналтын газар, Мал эмнэлгийн ерөнхий газартай хамтран 2024 оны 05-р сарын 07-13-ны хооронд “Импортын хүнсний өндөгний худалдаалалт, хадгалалт, тээвэрлэлт, бүтээгдэхүүн үйлдвэрлэлд хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд хяналт шалгалтыг зохион байгууллаа.

Шалгалтаар Нийслэлийн 8 дүүргийн 93 аж ахуй нэгж хамрагдаж гарал үүсэл тодорхойгүй, хаяг шошгогүй, итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүнгүй 14800 ширхэг өндгийг хураан авч зөрчлийн хэрэг үүсгэн ажиллаж байна.