“Хүнсний аюулгүй байдал” сэдэвт аяны хүрээнд 2024 оны 05 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд Баянгол дүүргийн Нийслэлийн ерөнхий боловсролын “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн бага, дунд, ахлах ангиудын багш, сурагчдыг хамруулан “Эрүүл хүнс -Зөв сонголт” сэдэвт сургалтыг хоёр өдөр зохион байгууллаа.
Сургалтаар хүүхдүүдэд хүнсний бүтээгдэхүүний зохистой хэрэглээ, зөв сонголт, хаяг шошгыг хэрхэн унших гэх мэт зүйлсийн талаар таниуллаа.
0 cэтгэгдэлтэй