Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 166 дугаар тогтоолын “Шинэ хоршоо-чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах хүрээнд ЗГХЭГ-ын Хяналт хэрэгжүүлэх газар, “Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв”-тэй хамтран өнгөрөгч Бямба гарагт (2024.06.15) Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Жаргалант тосгоны фермер эрхлэгч иргэдэд “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий талаар мэдээлэл хүргэж, хамтран ажиллалаа.
Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын Захиргааны дарга н.Ган-Эрдэнэ, Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбооны Газрын дарга н.Индра, “Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв”-ийн н.Азжаргал болон тус газрын албан хаагчид, НХХААГ-ын хэлтсийн дарга нар сургалт, мэдээлэл хүргэж оролцлоо.
Тус арга хэмжээнд 21 дүгээр хорооны Засаг дарга, зохион байгуулагч, 12 хэсгийн ахлагч, 268 гаруй фермер эрхлэгч, ард иргэдийн төлөөллийг хамруулсан.
0 cэтгэгдэлтэй