“Гэр бүлийн боловсрол” олгох сургалтыг зохион байгууллаа

tsenzuurmn 2024-07-3

Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас “Гэр бүлийн боловсрол” олгох сургалтыг тогтмол зохион байгуулж байна.
Энэ удаагийн “Гэр бүлийн боловсрол” олгох сургалтын зорилго нь иргэдийнхээ “Гэр бүлийн боловсрол”-ийг нэмэгдүүлж ингэснээр гэр бүлийн бат бөх байдлыг хангах, хүүхэд үл хайхрагдах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэх зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлэх төдийгүй цаашид дүүрэгтээ гэр бүлийн сургагч багш нарыг бэлтгэх зорилготой болно.
Энэхүү сургалтыг Бүгд Найрамдах Солонгос Улсын “Жүн Нан” дүүргийн хамтын ажиллагааны хүрээнд мэргэжлийн сургагч багш нар урилгаар ирж амжилттай зохион байгуулж дуусгалаа.
Сургалтад Сургуулийн өмнөх боловсрол олгох цэцэрлэгүүдийн заах арга зүйчид болон Ерөнхий боловсролын багш, сурган хүмүүжүүлэгчид мөн эцэг эхийн төлөөллүүд хамрагдаж Гэр бүлийн боловсролын тухай мэдлэг боловсролоо нэмж, туршлага хуримтлуулсан үр дүнтэй сургалт болж өндөрлөлөө.