УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Ерөө суманд ажиллаж, хаваржилтын нөхцөл, байдалтай танилцлаа

tsenzuurmn 2024-03-6

Сэлэнгэ аймгийн Ерөө суманд Ерөө хонины арав гаруй суурь байдаг. Ерөө хонь нь нарийн нарийвтар ноостой, махны гарц сайтай гэдгээрээ бусдаас онцлог. Ерөө хонийг хагас бэлчээрээр бордож, ашиг шимээ хүртдэг бөгөөд амьдын жин нь 50-53 кг байдаг.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нэгдүгээр багийн малчин Ц.Аззаяа Буман ерөө хонь үржүүлгийн төв бий болгон ажиллуулж байна. Цаашид ерөө үйлдвэр болгон өргөжүүлэх зорилго тавьжээ.