ХХААХҮЯ, НХХААГ болон “Best хөтөлбөр, хөгжлийн шийдэл” ТББ хамтран хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид, төрийн болон төрийн бус байгууллага, хүнсний чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж буй мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, коллеж, их, дээд сургуулиудын төлөөлөл оролцсон “Хүнсний салбарын мэргэжилтэй боловсон хүчнийг нэмэгдүүлэх боломж” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хүнсний үйлдвэрүүдийг мэргэжлийн хүний нөөцөөр хангах, хүнсний салбарын мэргэжилтэн бэлтгэж буй их, дээд сургууль, коллежийн элсэлтийг нэмэгдүүлэх, хүнсний мэргэжлийн онцлог, давуу талыг сурталчлан таниулах зорилготой хэлэлцүүлгийн эхэнд “Витафит милк” ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Г.Нямдорж “Хүнсний үйлдвэрт хүний нөөцийн эрэлт хэрэгцээ” сэдвээр, ШУТИС-ийн ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг “Хүнсний салбарын хүний нөөцийн асуудал” сэдвээр илтгэл тавьсан юм.
Хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлтийг нэгтгэн, холбогдох баримт бичигт тусгана.
0 cэтгэгдэлтэй