Монгол Улсын хуулийн уг эх дээр Төрийн тамга дарлаа

tsenzuurmn 2024-05-1

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат нар өнөөдөр (2024.05.01) 2023 онд батлагдсан хуулиудын уг эх дээр Төрийн тамга дарлаа.

Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 2-т заасны дагуу Монгол Улсын хууль, Улсын Их Хурлаар соёрхон баталсан олон улсын гэрээ, Монгол Улсаас гадаад улстай дипломат харилцаа тогтоох, цуцлах тухай Улсын Их Хурлын шийдвэрийн уг эхийн эхний хуудас дээр Төрийн тамга дардаг. Энэхүү төрийн ёслолыг үйлдсэнээр Монгол Улсын Их Хурлаас баталж, Монгол Улсын Ерөнхийлөгч соёрхсон хууль, тогтоомжийн уг эх Монгол төрийн хуулийн санд албан ёсоор хадгалагддаг.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар ёслолын арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ,“Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу Төрийн тамгыг Монгол Улсын Ерөнхийлөгч барьж хадгалах журмыг тогтоодог бөгөөд холбогдох хуулийн зохицуулалтын дагуу Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар  хамтран Улсын Их Хурлаас баталсан хууль болон соёрхон баталсан олон улсын гэрээ, Монгол Улсаас гадаад улстай дипломат харилцаа тогтоох, цуцлах тухай Улсын Их Хурлын тогтоолын уг эхийн эхний хуудас дээр Төрийн тамга дарах арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай” гэв.

Улсын Их Хурал 2023 онд нийтдээ анхдагч хууль 21, олон улсын гэрээ, хэлэлцээр соёрхон батлах тухай хууль 12, хуулийн шинэчилсэн найруулга 13, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 305, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль 27, нийт 378 хууль баталсан байна. Эдгээр хууль тогтоомж нь нийт 6 боть, 1409 нэгж хуудас болжээ. Эдгээр хуулиудын эх дээр Төрийн тамгыг дарлаа.  Монгол Улсын хуулийн уг эх дээр Төрийн тамгыг дарах ёслол Төрийн ордны ёслол хүндэтгэлийн “Морин хуур” танхимд болов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

  • Are you still using Calendly to schedule your calls and meetings?

    If your answer is yes, then you are actually hurting your business not helping it…

    Calendly is limited, doesn’t unlock the full potential of your business…

    And to make matters worse, they charge you monthly…

    What a joke…

    But you don’t have to worry, because my good friend Kundan is about to change the entire market …

    You see, he just launched his newest creation AI Calenderfly…

    The world’s first appointment-setting app that is fully powered by AI…

    It will do all of the heavy lifting for you on complete autopilot…

    AI meeting scheduling
    AI reminders
    AI tracking
    And much much more

    You can even accept payments live, and collect leads…

    But it gets even better…

    You don’t have to pay a penny in monthly fees…

    Click here to watch AI Calenderfly in action and secure your copy at the lowest price possible… https://ext-opp.com/AICalendarfly