Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг.
Тэгвэл 2024 оны 4 дүгээр сарын 4-нөөс 4 дүгээр 10-ны өдрүүдэд 53 даатгуулагч-иргэнд ЭМД-ын сангаас 30 сая 147 мянга 602 төгрөг зарцуулсныг хуулийн хүрээнд буруутай этгээдээр нөхөн төлүүлж, ЭМД-ын санг хохиролгүй болгожээ.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйл: Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг нөхөн төлүүлэх 12.1.1.гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад төлүүлнэ гэж заасан байдаг.
Мөн иргэн та 2019 оноос хойших ЭМД-ын шимтгэлээ бүрэн төлснөөр аливаа учирч болзошгүй гэнэтийн эрсдэлээс урьдчилан сэргийлж хэрэгцээтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй авах боломжтой.
0 cэтгэгдэлтэй