Хүүхдийг дэлгэцийн хэрэглээнээс холдуулах энгийн аргуудыг Эрүүл Мэндийн Яамнаас зөвлөж байна.
Зөвлөж буй аргуудаас үзвэл эцэг эхчүүд хүүхдэдээ өдөр бүр цаг гаргах, өөрсдөө гэртээ гар утсаа үзэхгүй байж, үлгэрлэх болон гэр бүлийн дүрэм зохиох зэрэг байна.
Түүнчлэн гар утас болон зурагтыг нэг удаад 30 минут, өдөрт хоёрт удаа үзэх гэх мэтчилэнгээр хязгаарыг тогтоох, аливаа нэг зүйлийг тэгвэл ингэнэ гэж барьцаалсан шаардлага тавихгүй байхыг зөвлөлөө.
3-6 хүртэлх насны хүүхдүүд өдөрт 30-45 минут дэлгэц үзэж болно. Дэлгэц гэдэгт компьютер, гар утас, таблет, зурагт бүгд орох юм. Харин 6-12 насны хүүхдүүд өдөрт 90-120 минутыг дэлгэцэд зарцуулж болно гэж зөвлөдөг.
0 cэтгэгдэлтэй