Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар энэ сарын 7-нд хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчдийн төлөөлөлтэй уулзаж санал солилцох юм.
Энэ хүрээнд “Хүнсний хувьсгал” ТББ-ын удирдлагууд НЗДТГ-ын ажлын алба болон НХХААГ-ын удирдлагуудтай уулзаж Нийслэлийн хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар санал солилцлоо.
Мөн уулзалтаар хотын даргатай хийх уулзалтын бэлтгэл хангах 2 талын ажлын хэсэг гарч, ажиллаж эхэллээ.
0 cэтгэгдэлтэй