НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас “Дэлхийн хүнсний өдөр”-ийг 1981 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 16-нд тэмдэглэж ирсэн.
“Дэлхийн хүнсний өдөр”-ийг тохиолдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгчийн газар болон Монголын хүнсчдийн холбоотой хамтран “Хүнсний аюулгүй байдал” эрдэм шинжилгээний бага хурлыг жил бүр зохион байгуулдаг уламжлал тогтсон билээ.
Энэ жил Монгол Улс НҮБ-д элссэний 50 жилийн ой тохиож буй бөгөөд бага хурлыг “Хүнсний хангамж, аюулгүй байдал” сэдвийн хүрээнд 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хурлын их танхимд зохион байгуулна.
Хүнсний аюулгүй байдлыг хангахад оюутан, судлаач, эрдэм шинжилгээний ажилтны оруулах хувь нэмрийг үнэлэх, хүнсний чиглэлийн судалгааны ажлыг эргэлтэд оруулах, төрийн бодлого, шийдвэрт тусган хэрэгжүүлэх нөхцөл, боломжийг бүрдүүлэх, технологийн судалгааг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, төрийн захиргааны байгууллага болон мэргэжлийн холбоо, эрдэм шинжилгээний байгууллагуудын гурвалсан хамтын ажиллагааг дэмжих, хүнсний салбарын хүний нөөцийг бодлогын түвшинд бэлтгэх, салбарын хөгжлийн чиг хандлагыг хамтран тодорхойлоход тус бага хурал чухал ач холбогдолтой гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
0 cэтгэгдэлтэй