Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилт, тусгай зөвшөөрөл авахад тавигдах шаардлага” сэдэвт сургалт зохион байгууллаа.
Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс болон тус дүүргийн Цагдаагийн газрын даргын баталсан хөтөлбөрийн дагуу согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдэд шинээр батлагдан гарсан хууль, тогтоомж, стандартыг сурталчлах, ажлын байрны дүгнэлтэд тавигдах шаардлагын хэрэгжилтийг хангуулах зорилгоор “Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилт, тусгай зөвшөөрөл авахад тавигдах шаардлага” сэдэвт сургалтыг Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэстэй хамтран зохион байгууллаа.
Хөтөлбөрийн хүрээнд дараах сэдвээр сургалт явууллаа.
Үүнд:
-“Хүнсний худалдааны газарт тавигдах шаардлага болон 8.11.2 кодтой “Согтууруулах ундаа худалдах худалдааны газрын үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас”-ны талаар мэдээлэл
-Хоол үйлдвэрлэлийн газарт тавигдах шаардлага болон 8.10.4 кодтой “Согтууруулах ундаагаар үйлчлэх хоол үйлдвэрлэлийн газрыг шалгах хяналтын хуудас”-ны талаар мэдээлэл
-Худалдаа, хоол үйлдвэрлэлийн салбарын хууль, дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг хангаж ажиллахад чухал ач холбогдолтой, мэдээллийг хүргэлээ.
0 cэтгэгдэлтэй