Нийт нутгийн 90 хувьд цасан бүрхүүлтэй байна

tsenzuurmn 2023-12-19

Монгол орны нийт нутгийн 90 хувьд цасан бүрхүүлтэй, 11 аймгийн 41 суманд цагаан зудын, 11 аймгийн 48 суманд цагаанаар зудархуу нөхцөл байдал үүсээд байна.
Мөн зудын эрсдэлийн үнэлгээгээр Увс, Сүхбаатар, Хэнтий, Дорноговь аймгийн ихэнх, Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Дорнод, Завхан, Өмнөговь, Ховд аймгийн зарим нутгаар нэн их эрсдэлтэй гарлаа.
Цаашид буюу энэ сард баруун аймгуудын нутгийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас дулаан, зүүн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр дунджаас хүйтэн, баруун аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байна.